Saturday, May 21, 2011

                                                                                      
                                       Монгол Хатдын нууц түүх.
            Түүхэнд Чингис Хааны байгуулсан Монголын Их Эзэнт Гүрнийг төвхнүүлэн авч явахын төлөө алдар нэрээ дуурсагсан, Чингис хааны эх, хатад, охид, тэдний ач зээ охид, садан төрөл, ураг барилдсан олон эр зоригтой хатад байдаг. Үүнд: Өэлүн Үжин, Бөртэ Үжин, Есүгэн Хатан, Есүй Хатан, Хулан Хатан, Алага Бэхи, Чэчэйхэн Бэхи, Алалтун Бэхи, Дөргөнө Их Хатан, Огул Хаймиш Их Хатан, Сорхогтани Бэхи, Хотол Цагаан, Самар Гүнж, Мандухай Сэцэн Хатан гэх мэт олон Монгол эмэгтэйчүүд байдаг.
             “Хатан” гэдэг нь Монгол хэлэнд хамгийн өндөр эрх мэдэлтэй эмэгтэйчүүдийг нэрлэдэг. Энэ нь язгууртан, сурвалжит, сүр жавхлант гэсэн утга санааг илэрхийлэх боловч үндсэн утга нь хүч чадал, хатуу чанга гэсэн утгатай мөн гоо сайхан, жавхаалаг байдал, уян хатан чанарыг илтгэдэг.
            Монголчуудын түүх хамгийн ихээр хэлмэгдсэн түүх бөгөөд  тэр дотроо Монгол хатдын тухай, Монголын Нууц Товчоонд өгүүлсэн, Чингис хаан охидынхоо амжилт ололт болон тэдэнд оноох шагналыг зарласан тухай өгүүлсэн байсан хэсгийг болхи гэгч нь урж, тасдан хаяж ул мөргүй болгожээ. “Охин урагтаа соёрхол өгье” гэсэн ганц богино өгүүлбэр үлджээ.
            Чингис хаан 4 хүү, 6 (7?) охинтой байсан. Охидын нэрс : 1. Хожин. 2. Алага. 3. Алалтун. 4. Цэцэйхэн. 5. Түмэлүн. 6. Толой.  Хөвгүүдийн нэрс : 1. Зүчи. 2.Цагаадай.  3. Өгэдэй.  4. Толуй.
            Чингис Хааны охид “Бэхи” гэмээх ханхүү, гүнж нарыг эрхэмлэн дууддаг хүндэтгэлийн цолтой байсан. Урьд нь “Бэхи” нэрийг ихэвчлэн хүчирхэг эрчүүдэд өгдөг байжээ.
            Чингис Хаан эзэнт гүрнээ өргөжүүлэхийн тулд шинээр эзэлсэн улсуудаа хэн нэгнээр удирдуулах хэрэгтэй байв. Чингис хаан хөвгүүдээ, архи уухдаа гаргуун, дайн тулаанд тааруу, мэдлэг чадвараар таарууг мэдээд,  хөвгүүдээсээ илүү охидоо удирдах чадвараараа давуу болохыг таньж, “эзэнт улсаа” хилээс чанагш засан тохинуулах илүү чухал үүргийг “Эмэгтэйчүүдэд” ноогдуулж, тэдэнд эзэнт гүрнийхээ нилээд чухал хэсгийг үлдээжээ. Чингис Хааны үйл хэргийн туршид хөвгүүдийнх нь гүйцэтгэсэн үүрэг нилээд хязгаарлагдмал, сул зогсонги байсан бол охидынх нь үүрэг тэдний нас нэмэгдэж, бие нь өсч, мэдлэг туршлага нь аривжих тусам улам нэмэгдэж байв. Чингис Хааны 3 охин ойр холбоотой аймгуудад нь бэр болж, энэ нь шинээр нэгдсэн Монгол Улсын доторх харилцааг холбоог бэхжүүлэхэд тус нэмэр болсон. Бусад 4 охин нь Монголоос гадагш хөрш зэргэлдээ улс оронд очиж, илүү хүнд бэрх үүрэг хүлээсэн юм.
            Бид Чингис Хааныг долоо ч юм уу, найм ч юм уу, чухам хэдэн охинтой байсныг нь хүртэл сайн мэдэхгүй үлджээ. Түүх тэдний араас хаалгаа хааж, олон зуун жилийн тоосонд ул мөр нь арилан балартсан байна. Монгол хатад дэндүү өвөрмөц, дэндүү өөр, ойлгоход ч, тайлбарлахад ч дэндүү хэцүү хүмүүс байжээ. Рашид ад –Дин бичсэнээр “Эдгээр охидын тухай домог, өгүүлэл олон бий” гэжээ. Гэвч тэдгээр домог өгүүллүүд үгүй болон алга болжээ.
             Чингэс хааны 4 охин нь эрх сүр бүхий Хатад болон өөрт ноогдсон газар нутгаа захирч цэргийн том бүлэлэлийг удирдаж явжээ. Нэг охин нь өндөр боловсрол эзэмшиж, өөр хэд нь ч бас эрдэмтэн мэргэд, сургууль соёл, шашны болон боловсролын чиглэлийн бүтээл хэвлэхийг дэмждэг байв.
            Чингис Хааны охид: Алага Бэхи Онгуудыг, Алалтун Уйгурыг, Цэцэйхэн Ойрадыг, Толай Харлагыг захиран эзэмшиж байсан. Чингэс Хааны бүсгүй өв залгамжлаг нар үе дамжин, бие даан, улс орноо удирдаж, зарим үед ах нар болон эрэгтэй үеэлүүдийнхээ засаглалын эсрэг тэмцэх ч хэрэг гардаг байв. Түүхэнд урьд ч, хожим хойно ч, хэзээ ч эмэгтэйчүүд тийм олон хүнийг гартаа оруулан захирч, тийм том газар нутгийг эзлэн сууж байгаагүй билээ.
            Монголчууд эмэгтэй хүнийг хэрхэн өргөмжилж чаддаг, эмэгтэйчүүдэд Чингис Хаан хэрхэн гүн хүндэтгэлтэй ханддаг байсныг олон зүйлээс харж болно. Чингис Хаан эмэгтэйчүүдийг худалдах, наймалцахыг хуулиар хориглосон нь гэрлэлтэй холбоотой овгийн заншлыг халах анхны чухал алхам болсон ба аажмаар хэд хэдэн ийм өөрчлөлт хийснээр өөрийн охидын, цаашлаад мандан бадарч буй улс гүрнийхээ хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг өөрчилсөн юм.
            Орд өргөөндөө тэдгээр язгууртан эмэгтэйчүүд өд, эсгийгээр хийсэн хийц нарийн толгойн өмсгөл гоёл өмсдөг байв. Энэ нь хоёр фүүт хэртэй өндөр бөгөөд тэднийг эргэн тойрны хүмүүсээс сүрлэг өндөр болгон, ялангуяа “морь унах үед нь гайхалтай ихэмсэг төрхийг нэмдэг байж”. Тэд энхийн цагт үр хүүхдээ өсгөж, шаардлага гарвал дайны дуулга өмсөн, нум сум агсан, гэр бүл улс үндэстнээ хамгаалахаар мордоно. Эр нөхөр болон хөвгүүд нь аян дайнд мордож, харин эхнэр болон охид нь ард үлдсэн өрх гэрээ төдийгүй улс орноо авч явж чаддаг тийм нийтлэг тогтолцоо байжээ.
            Хааны удмын Монгол бүсгүйчүүд морь уралдаж, дайнд цэрэг удирдан, шүүхэд хэрэг шүүж, өргөн уудам газар нутгийг захирч, заримдаа олны өмнө эрчүүдтэй барилдан хүчээ үзэж явжээ. Тэд хөрш зэргэлдээх нийгмийн соёлжсон эмэгтэйчүүдийн гивлүүртэй явах, хөлөө боох, тусгаарлагдаж нуугдах зэрэг ёс заншлыг бардмаар няцаадаг байв. Ихэнх нь өөрт нь оноосон эртэй гэрлэх ба зарим нь өөрсдөө нөхрөө сонгож эсвэл бүр хүнтэй суухаас ч татгалздаг байлаа. Тэд тухайн нийгмийн хууль тогтоомжийг боломжийн гэж үзвэл баримтална, шаардлага гарвал шинэ хууль тогтоомж ч гаргана.
            Чингис хааны охид байгаагүй бол Монголын Эзэнт Гүрэн оршин тогтнож чадахгүй байх байжээ. Чингэс Хаан амьдрал тэмцлийнхээ эхэн үеэс л түүний байгуулж байгаа шиг ийм том гүрнийг нэг удирдагч дангаараа удирдаж чадахгүй гэдгийг ойлгон мэдэрч байлаа. Урт удаан оршин тогтнохын тулд харилцан бие биеэ нөхөх үүрэг гүйцэтгэдэг удирдлагын өөр өөр төвүүдтэй байх шаардлагатай байв. Тэрбээр хөвгүүддээ байлдан эзэлсэн их гүрнийг нь хамгаалан авч үлдэнэ гэж найдаж чадалгүй охиддоо илүү итгэж тэдэнд улам илүү хандах болсон бөгөөд охид нь Торгоны Зам дагуу Хойд Хятадаас Дундад Азийн нутгаар тархан байрлах хаант улсуудыг захиран сууж байв.
            Чингис Хааны охидын нэр ус үе дамжин бидэнд ирэхдээ Хятад, Перс, Армен, Орос, Турк, Итали гээд тэдний түүхийг бичсэн янз бүрийн орны хүмүүс яаж дуудаж байснаас шалтгаалан нэр, цол аль нь болох нь мэдэгдэхгүй холилдон, толгой эргүүлэн олон дуудлагатай болсон байдаг. Эх сурвалж бүрт охидын тоо ялгаатай байна. Нууц товчоонд Чингис Хаан Бөртэ хоёр түүхэн их эргэлтийн он болох 1206 онд найман хүргэнтэй байсан гэж, цааш нь хүргэн тус бүр мянган цэргийн захирагч байсан гэж тодорхойлсон байдаг.
            Монголын түүх бичигчид ба эрдэмтэд хэдэн үе дамжуулан тэмдэглэл бичих зуураа Чингис Хааны охидын нэрсийг нэг нэгээр нь гээсээр иржээ. Ийнхүү XVII зууны үед Буддист түүхчдийн үе гэхэд охидын тоо нэг болтлоо цөөрч, сүүлдээ тэр охины нэр нь дараа дараагийн үнэнийг гуйвуулсан түүхийн тэмдэглэлд огт дурдагдахаа больсон юм.
            Чингис Хааныг нас бараад удаа ч үгүй байхад түүний охидрүү хаяа хавирганаас нь дайрч давшилж эхэлсэн ба эхний цохилт бэрүүд дээр буув. Нөлөө бүхий эмэгтэйчүүд бие биеэнийхээ эсрэг эхлүүлсэн дайн нь сүүлдээ зөвхөн эрх мэдэл бүхий эмэгтэйчүүдийн эсрэг дайн болж, байдал улам доройтсон юм. Дараагийн үед ньтэдний үеэлүүд буюу Чингис Хааны ач нар Их Хааны үлдээсэн тэнцвэртэй эрх мэдлийн тогтолцоо уруу, түүнчлэн түүний охидын удам уруу дайрах дайралтаа улам эрчимжүүлсэн байна.
            Монголын Эзэнт гүрний эриний ихэнх үеүдэд буюу 1206-1368 он хүртэл Чингис Хааны Боржгон овгийн язгууртан эмэгтэйчүүд өөрсдийн эрэгтэй хамаатнуудын явуулж буй төвлөрсөн засаглалын эсрэг тасралтгүй эсэргүүцэл үзүүлсээр иржээ.
            Эмэгтэйчүүд газар нутгаа хамгаалан харийн дайсантай тулалдаж, бүр зарим нь дайнд амь үрэгдсэн ч тэдний охид, ач зээ охид нь Чингис Хааны өвлүүлж үлдээсэн эрх мэдлээ хамгаалан тэмцлээ үргэлжлүүлсээр байлаа. Хаан язгуурт эмэгтэйчүүдийн зүй ёсны байр суурийг үл хайхарч, улмаар бараг үгүй хийснээр Хаант улс доройтож, улмаар задарч мөхөв. 1368 он гэхэд Монголчууд газар нутгаа алдаж, тал нутагтаа зугтан ирж, дахин өөр хоорондоо тэмцэлдэж байжээ.
            Хэрүүл марган, үзэн ядалт, нэг нь нөгөөгөө уулгалан дайрах явдал үргэлжилсээр дахин нэг зуун өнгөрч , 1470 онд санаандгүй шинэ Хатан гарч ирсэн юм. Тэр бол Чингисийн эзэнт гүрэн, тэдний охидоос хойш 300 жилийн дараа, Монгол Хөх Төрийн гал голомт унтран бөхөж байх эгзэгтэй мөчид садарсан үсээ шууж, саадаг нум үүрч босон тэмцсэн Мандухай Сэцэн хатан байв. Тэр хүний хөлд гишгэгдэн дарлагдсан Монголын тугийг дахин мандуулсан юм. Тэр Монголчуудын мартагдсан ухамсрыг сэргээж, Монгол үндэстнийг буцаан эмхэлж, шинэ төр байгуулав. Гэвч өмнөх Монгол хатдын адил түүний байгуулсан гавьяаг нь хэн ч үл хэрэгсэн, түүнийг мартаж орхижээ.
            Монголын олон хатдын үнэн түүх өдий болтол нууц байсан  хэвээр байна.
                                                                                

тэнэг тоглоом

жирийн л нэг өглөө цонхоор нарны гэрэл туссаар унтах нойрноос минь сэрээлээ. гадаа сайхан дулаахан байсан болхоор эрч хүчээр дүүрэн гэрээсээ гарлаа. гудамжаар алхах үед хүмүүсийн царай гэрэлтээд инээмсэглэл тодруулан хаа нэг тийшээ яаран алхацгаана.утас дуугаран далд бодлоос цочоон сэрээж утасаа авлаа. үл танигдах эргэлзээтэй хоолой уучлаарай чогчиго(миний блог хоч) мөнүү хэмээн хэмээн гунигтайхан асуулаа. би бага зэрэг гайхан тийм байна хэн бэ гэхэд танай найз болжморын (мөн л хоч болно) дүү байна ах хотруу ирж явах замдаа осолд ороод нас барчихлаа гэж хэлээд утасаа тасалчихлаа. би цочиролд орж хэсэг зогсоод арай ч үгүй байхаа хэмээн өөрийгөө тайвшруулж өөр нэг найзруугаа ярьж лавалтал би саяхан энэ мэдээг сонслоо гээд хоолой зангируулан ярьхын сонсоод өөрийн эрхгүй уйлж гарлаа. тэгээд бидний хэдэн найзууд цуглан гэрлүүн очтол гэрийх нь юу ч болоогүй байж байхын хараад бид их л гайхацгааж буцаад эргэлзэж эхлэв. тэгээд дахин нөгөө  дугаарлуу утасдахад өөө нөгөө болжмор утсаа аваад учир зүггүй инээж гарлаа ингээд хууртаснаа мэдсэн бидний хэдэн нөхөд уурлахч биш инээх ч биш хэсэг зогсож байснаа энэ муу болжморыг дээ гэхээс өөр үг олдсонгүй гэр гэрийн зүг харьж билээ. энэ явдлын дараа нээрээ үхэл гэх зүйлийн талаар мартаж болохгүй юм байна гэдэгийг баг ч гэсэн ойлгож ухаарсан. тэртээ олон  жилийн өмнө "Говын догшин хутагт Данзанравжаа"
Үүл нь гараад бороо орохын цагт
үүдэн хоймрын ялгаа юун
Үйл нь ирээд үхэхийн цагт
хөгшин залуугын ялгаа юун   хэмээн (Тунгалаг хөх огторгуй шүлэгтээ) шүлэглэж байжээ. ийм л учраас цаг , өдөр, он жилүүд бүгдийг харамсаж өнгөрүүлэхгүйн төлөө хичээн амьдарцгаая.....

шүлгүүд

тачаал гэдэг нэг л хүсэлдээ
янаглал гэх үгийг нэмээд
эрээ цээргүй би түүнийг
эдлэн байж амталмаар.

шүлгүүд

хэлбэрийн төдий амьдралд төөрөгсөд
хэнийг ч үгүйсгэн бүхнээс далдарна
хэзээ ч юм бүү мэд
хамагаа гарган бархиран ориловч
хэнэгчгүй тэд дэрэгдүүр зөрнө
ингээд би ганцаардалтай үлдэж
1-л өдөр ял мэт мянган жилээр үрэгжилнэ
гэсэн ч би магадгүй
үхэл ирэх тэр өдөр
нүүр бардам түүнтэй учирна.

шүлгүүд

хэрвээ гэдэг үгийн далд тэр утга
хэзээ гэдэг  үгтэй адил мэт санагдавч
элдвийг зорих хүмүүс
мангуурч хэмээн дүгнэх биз
бусдын нүдэнд үзүүрлэгдэхвий гэхдээ
бүхныг дуурайх толь мэт
хуулбарлан байж хорвоогын тоосыг хөдөлгөхдөө
буян нүгэл 2-г эндүүрч бас царайчилж
бусдын дунд хутгалдан бэдэрнэ.

Saturday, May 14, 2011

шүлэгүүд-5

зүүдэээ манан өглөө сэрхэд
өнчин зүрх хавиргаар хатгуулна
талх масло идэн суухад
бухимдсан сэтгэл амтыг нь дарна
гэрээсээ гаран алхах үед
өнгөрсөн дурсамж толгой өвтөгнө
ажил дээр очоод цаасанд дарагдан суухад
хайр ирнэ гэсэн гэсэн хоосон горьдилго намайг цэнэглэнэ.

шүлэгүүд-4

хүсэл шунлийн завсар
тачаадан шанлаж байвч
аз жаргалыг оллоо хэмээн
уйлан хайлан гиншэнэ
өнөөдөр би хэмээн
цээж дэлдэн бархиравч
магад маргааш нь харин
бусад хэмээн буруутган зугтана
үүрдийн гэх хайраа оллоо гэж
шүлэглэн дуулан цангинуулавч
өөр нэг өдөр л
санаандгүй шохоорхол мэтээр
хууч хөөрөн инээлдэнэ
гомдол гуниг хэмээхээс
айн бэргэн зугтах авч
гарах гарцгүй болсон гэдэгээ
удахгүй тэд оройтож мэднэ
алдаа оноо 2-г нь
амьдрал дэнслэн хэмжихдээ
дусал дусал нулимсаар нь
тунгаан байж хэмжинэ.

шүлэгүүд-3

азанд найдсан сохор амьдралд
бүхнийг бэлгэнд авах гэсэн хоосон найдвар
болох болохгүйг үл гүйцэх
сиймхий ухаант өрөөсгөл хүмүүс
тулагны галыг манаж биш
тойрон бүжиж харанхуйд уусна.

шүлэгүүд-2

том хүн энэ 2 үг
толгой эргэм нийгмийг тодорхойлж
томдсон мөрдөстэй тэднийг
тодруулж нэг өргөмжлөөд
тоомжоргүй харин бидэнд
тамтаггүй хийрхэл мэт санагдана.

шүлэгүүд

хээнцэр охидын гунхсан алхаа
баарны гэрэлд чамин харагдана
буудлын оронд хэвтэх үедээ л
жаргал хэмээн андууран цэнгэнэ
цэцэг шиг  охидын айлгүйхэн инээд
сархадад мансуурсан эрсийн нүдэнд
нэгэн шөнийн зугаа л харагдана 
наран мандах тэр л агшинд
мөрөө хөөцгөөж шөнийг хүлээнэ.

Monday, May 9, 2011

Ноён Чогчиго ирлээ...

Ноён найзууд хамтдаа гараа өргөөд, хэлээ гаргаад эрүүл нь эрүүлээрээ, согтуу нь согтуугаараа...Ямар ч байсан өлссөн үедээ хуушуур цохицгоогоод хэ хэ уа уа. Цочиж яв- Чогчиготой хэрүүл хийвэл хэлийг чинь тасдана, нүдийг чинь сохолно, цусыг чинь сорно...Өнөөдрөөс эхлээд нар бөхөлзөж мандана, сар салганаж дүүжийнэ...Аймар мундаг, айхтар хэцүү Чогчиго блог нээлээ...Эсэргүүцвэл үгээрээ элэгдэнэ, хөлөөрөө өшиглөнө. Хөлдөөнө, хөшөөнө. Хөшөөтийг хөшөөнө, тахиатыг таргалуулахгүй. Ноён Чогчиго болбоос нохой хорь гэж уйлагнахгүй...номхорч тэнэгтэхгүй. Жийг жижгэрүүлнэ, жирэмсэн дарга нарыг эмээлгэнэ. Хүн биш Чогчиго, чонын удам жигүүртний хаан...

Хэрээгээр хэнгэрэг дэлдүүлнэ, элээгээр утас ээрүүлнэ. 
Чөтгөрийг шидэмсээр боож ална. Чөмгөөр нь шүдээ чигжилнэ. 
Чогчиго болбоос хаан, хараалч нэгэнд бөө.
Ландармад лам. Лааны тосон баримлуудад гал.
Зэрлэг бичнэ, зэвүүн хэлнэ.
Миний найз, мэдрэл сайтай ха ха ха хаа......