Monday, November 14, 2011

шүлгүүд

бүсгүй минь дээ чи
булиглах зүрхийг минь булаасан мөртлөө
дэргэд минь байж хайрын харцаар намайг бүүвэйлэлгүй
хайран залуу насыг минь
үнэнчээр хайрлах сэтгэлтэй минь хатааж
омоглон дэврүүн сэтгэлд минь
гунигийг бас уур хилэнг өгчөөд
эргэж урсдаггүй ус шиг
элээж эдлэх он жилүүд мэт
эргэж харалгүй одлоо
одоо яая гэхэв бүтэн биений жаргалаан хөөж
өдгөө чи намайг хаялаа
гэхдээн хаврын дэлбээлж буй цэцэг шиг
залуу нас чинь гомдол дүүрэн хайртай минь хамт хөгширнөө
бүсгүй минь......

шүлгүүд

өөрөөр биш мөнгөөр
угаар биш хэлбэрээр
бусдад би хэрэглэгдэнэ
гомдлон байж уйлмаар байвч
хэнд би гомдож уйлах юм бэ
өөрийг ойлгоогүй хүмүүстүү
аль эсвэл өөрийгөө ойлгуулж чадаагүй өөртөө юу
би, би бусдад хар санаагүй
аа тэгээд бас атаархаж муу хэлээгүй
хийх үйлдэл хэлэх үгээн хүртэл
буян нүгэл хоёрт баригдаж бас захируулж ирсэн
тэглээ гээд учиргүй их буян хураасан гэж хэлэхгүй ч
тэхдээн бас нүгэл хураасан гэж бодохгүй байна
яг би юуг буруу хийсэн болоод
одоо би өөрийгөө ч хайгаад олохгүй байгаа юм болоо
яг би юуг буруу хийсэн болоод
бусдад би дөнгөлүүлэн амьдарч байгаа юм болоо
яг би , юуг......

Sunday, September 18, 2011

шүлэгүүд

хайрлаж намайг бас дахин жаргаахад
хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
халуун дэрний хагцалд зовооход
хадамд гарсан нэртэй хүнээс далдуур учруулав уу
хүний хүнтэй дасаж бас дахин зовооход
хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг тэврүүлэв үү

Friday, September 16, 2011

Тэгдиймдаа

Би гэж хүн хүн гомдоохоос өөр олигтой юм хийж чадахүй бололтой. Бусдыг ажиглаад байхад ясан ч олон найз нөхөдтэй юм тэгсэн би найзуудаа нэг тоолмоор санагдлаа тэгээд хуруу даран тоолсон чинь илүү ч үгүй дутуу ч үгүй таван хүн байна. Уг нь бол тав гэхээр миний мэддэг тоогоор бол олон л байгаад байгаа юм. Гэтэл дийлэнх хүмүүсийн мэддэг тоогоор бол цөөхөн болж таараад байх юм. Энэ талаар зарим нэг хүмүүсээс лавалтал найз гэх хүмүүсийнхээ тоонд бараг л таньдаг бүх хүмүүсээ оруулдаг гэх ухааны юм ярьж байна. Эхлээд л хэдэн хүн нэрлэж байгаад л тэрийг ч оруулы энийг ч нэмчий гэсээр 10    20 гараад явчихна. Нэг бодлын тэрийг оруулцан юм чинь энийг оруулахгүй бол болохгүй гэж нэмдэг байх л даа. Тэглээ гэхэд амьдралд тулаад ирхэд найз минь гээд ирэх хүн тийм олон байгаа ч уу үгүй ч үү. Гэхдээ зүгээр л миний бодлоор найз гэдэг хүссэнийг нь биш хэрэгтэйг нь хэлдэг бас хийдэг хүн гэж л ойлгодог. АА тийн бас сайхан айраг уугаад буу халдаг бол сүртэй тэй... ӨӨӨ миний ухаан сүүлийн үед жаахан мууджээ найзыгаа гомдоосноо бичэх гэж байгаад шал өөр юм бичэж сууна. Уг нь сая манайд манай найз ирж хоноё гэсийн тэгээд би банныхаа өрөөнд шүдээ угааж байгаад утсаа дуугархыг бас хаалга цохихыг сонссонгүй. Харин манай найз надад гомдоод гэрлүүгээ явчихлаа. Намайг уучлаарай дараа дахиад зөндөө ирж хоноорой.
хэзээ ч юм бүү мэд хайр гэдгийг зүгээр л хамт байхын нэр гэж сэтгэн бусдыг нь ч үл анзааран алхалж явсан. Цаг хугцаа өнгөрч элдэвийг бодон тээнгэлзэж эхлэх үедээ хайр гэдгийг сэтэглийн гүнээс үгүүлэх зөөлөн тэр шивнээ хэмээн чагнан байж хүлээсэн. Амьдралд өөрийн сонголтоор хандаж эхлэх тэр үедээ хайр гэдгийг 2 сэтгэлийн нийлэх уулзвар хэмээн итгэн байж дэрэгдэн нь очсон. Харин одоо хайр гэдгийг уйтгар инээмсэглэл бас хүлээлт тэгээд авч болохгүй бол сэтэглийнхээ далдын далд алсад дарж орхиод шархалсан сэтгэлээн үүрээд тоост хорвоог туулах ёстой зүгээр л нэг дурсамж хэмээн сэтгэнэ........
хайртай гэж хэлж чадаагүй мөч бүхэндээ
би шаналсаан
зүгээр эгэлхэн инээдэнд чинь уяарсанч
би гунигласан
гараас минь атгаад зогсоход чинь
би баярласан
тэгээд дэрэгдээс минь холдход чинь
би жаргалыг ерөөгөөд л хоцорсоон.........
хайртай гэж хэлж зүрхлээгүй өөртөө би гомдох ёстой ч аз жаргалтай байгаа чамайг хараад хөнгөхөн би өөртөө бардамандаг...

Saturday, July 2, 2011

шүлгүүд

би өвлийн хүйтэн жавраар нуурандаа үлдсэн шувуу
би хайрандаа хөтлөгдөөд чамруу хийсэх навч
би хагцалаар чулуужсан зүрх
би үүрд дэргэд чинь байх............

Friday, June 24, 2011

шүлгүүд

намар намар навчисаараа уйлдаг
зүгээр л нэг мод л байхсан
жаргалдаа хөтлөгдсөн хосуудыг
сүүдэртээ сэрүүцүүлж уянгаар хөгөлдөг
зүгээр л нэг мод л байхсан
хайрандаа гомдоод нулмис унгах
алагхан нүдтэй хөөрхөн охины
шанлалыг хувааж мөчрөөн гөвдөг
зүгээр л нэг мод л байхсан.......

шүлгүүд

олон замаар би хэрсэнч
тэдэнд би итгэл төрсөнгүй
явах цаг минь болсонч
би тэнд бэлэн байсангүй
бусад хүмүүс бодлоо тулган мэхэлсэнч
миний бэдрэх зам намайг хэзээч хуурахгүй
шинээр эхэлсэн бүхэн хуучныг давтаж эхэлхэд
би бас л тэрэнд бэлэн байсангүй........

мүүн гэж хэн бэ?


Байгууллагын альбом, танилцуулга барьчихсан гэр бүлээ дахин батлуулах, ариун гэр бүл болох гэх мэт эелдэг урилгаар таныг хаа ч угтаж мэднэ. Тэдний хэлдэг үгийн нэг нь заяаны ханьтайгаа учрахыг хүсч байвал бидэнд хандаарай гэх.

Монгол улсад шашны талаарх мэдлэг дулимаг тул зөв буруугүй хольж хутгах, хамруулан муулах, буруутгах, үзэл бодлын ялгааг нь мэдэлгүй үүдээ нээх, зарим нь тэдний амласан мөнгө, нүсэр хөрөнгөнд нь татагдан эх орноо худалдахад хүртэл хүрж болзошгүй тул "Мүүнизм" хэмээх энэхүү шашны талаар түүний башир аргуудын талаар энд өгүүлье.

Мараната сэтгүүлийн уншигчдын зүгээс ч мөн Мүүнизмын талаар мэдээлэл өгөөч хэмээн хүссэний дагуу судалгаа хийж дараах цуврал нийтлэлийг танд танилцуулж байна. Хэдэн жилийн өмнө Өмнөд Солонгост Мүүний талаар ном бичээд зохиогч нь гэнэтийн байдлаар алуулсан гэдэг. Тийм явдал болохыг хэн үгүйсгэхэв (Тийм л юм бүү болоосой билээ.) Юутай ч болов бид судалгаа хийж бичсэн хүнээ нууцлах эрхтэй тул эрхээ эдэлж нууцлав. Энэхүү мэдээлэл нь тухайн шашныг илт дайрч доромжилсон бус харин үнэн бодит мэдээллийг хүргэж байгааг анхаарна уу.

Sun Myung Moon буюу Мүүн гэж хэн бэ?

Мүүнизмыг үүсгэн байгуулагч Sun Myung Moon буюу Мүүн гэгч хэн бэ? Үндэслэгчийг нь мэдэхгүйгээр шашныг мэднэ гэдэг өрөөсгөл. Нилээн ээдрээтэй намтартай, янз бүрийн шашны сургаалаас Мүүнизм (Moonism буюу Unification Church) шашин бий болгосон, бизнесийн болон хэвлэл мэдээллийн олон компанийн эзэн хүний тухай судалж байхад их л хачирхалтай юм олныг мэдэв. Тэр ч бүү хэл хийдэг юмсыг нь бичих гэхээр сэтгэл эмзэглэж байсныг нуух юун. Үнэнийг дэлгэж байгаа болохоор бүгдийг нь бичихийг хичээлээ.

Мүүний мэдэлд, дэлхий даяар олон улсын 350 бизнесийн компанийн том сүлжээ байдаг юм байна. Тэдний 280 нь гэхэд АНУ-д байдаг гэнэ. Тэдгээр нь (байгууллагуудыг монголоор орчуулалгүй шууд англиар нь бичив):
• Washington Times сонин
• The International Cultural Foundation,
• The Washington Institute for Values and Public Policy,
• Paragon House Publishers,
• The Christian Bernard jewelry chain,
• Happy World toy and clothing outlets.
Мөн Мүүний сүмийн (Unification Church) мэдэлд:
• Улс төрийн бүлэглэлүүдээс: American Freedom Coalition, CAUSU USA, CAUSU International, American Leadership Conference, American Constitution Committee, Association for the Unity of Latin America.
• Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас: News World Communications, New York City Tribune, Insight Magazine, World Media Association.
• Бизнесийн байгууллагуудаас: One Up Enterprises, U.S. Property Development, International Oceanic Enterprises.
• Шашны байгууллагуудаас: 55 гаруй мөргөлийн төвүүд (хоёр нь Калифорнид, мөн Техас, Нью Йоркод болон АНУ-ын муж бүрт, Пуерто Рикод хүртэл байдаг), болон 206 гаруй салбар цуглаантай гэнэ.
Мүүний цуглаан нь англи хэлээр Unification Church хэмээх нэрээрээ алдаршжээ. Албан ёсоор бүртгүүлсэн нэр нь, The Holy Spirit Association for the Unification of World Christianity юм байна.

Солонгос үндэстэн Мүүн гэгч энэ хүн анхныхаа цуглаанаа 1954 онд байгуулсан бөгөөд өөрийгөө 1936 онд 16-тай байхад нь Есүс Христ Хойд Солонгост байхад нь үзэгдэж онцгой үүрэг өгсөн гэж танилцуулдаг байна. Ер нь Есүс Христийн нэрийг баригч гаж урсгалтнуудын үндэслэгчид бүгд л Есүс Христтэй уулзаж, түүнээс онцгой үүрэг авсан гэж хэлцгээдэг. Мормоны үндэслэгч Иосеф Смит ч бас үүнтэй адил зүйл ярьдаг.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Мүүн Хойд Солонгосын нийслэл Пхенъянд очиж 1945 онд анхныхаа цуглааныг байгуулжээ. Тэнд, "цус зааглах" хэмээгч хачин ёслол үйлдэж байгаа талаар хүмүүс мэдээлж байжээ. Энэ ёслолоор бол цуглааны эмэгтэй гишүүд Мүүнтэй сексийн харилцаанд орж сатаны нөлөөнөөс гарах ёстой гэнэ. 1948 онд Хойд Солонгосын эрх баригчид түүнийг баривчилж хоёр жил гаруй засан хүмүүжүүлэх ангид садар самуунд бусдыг уруу татсан ба завхайрсан гэсэн шалтгаанаар хорьжээ. Солонгосын дайны үеэр НҮБ-ийн цэргүүд Хойд Солонгосыг чөлөөлөх үед 1950 онд шоронгоос суллагдав.

Өнөөдөр ч гэсэн Мүүний номлолд секс болон эмэгтэйчүүд эрчүүдэд бүрэн захирагдах талаар номлодог. 1995 онд "Жинхэнэ эцэг эхчүүдийн өдөр"-өөр тэрээр, "Эмэгтэй хүн эр хүний бэлэг эрхтэнээр дамжуулан хайрыг амсдаг учраас хайрын жинхэнэ ордон бол эр эмийн эрхтэнд оршино" хэмээн номлож байжээ.

Солонгосын дайны дараа Мүүн Өмнөд Солонгос руу нүүж тэнд цуглаанаа байгуулав. Одоо дэлхий даяар Мүүний цуглаанд 3 сая гаруй гишүүд (үүнээс 45,000 нь АНУ-д) байдаг гэнэ (харин The Encyclopedia Americana мэдээлснээр Мүүний сүмд дэлхий даяар ердөө л 30,000 хүн байдаг гэж тэмдэглэсэн байна).

Мүүний цуглаан Америкт татвараас бултсан хэргээр олон удаа яллагдаж байжээ. Үүнээс болж тэрээр холбооны шоронд 11 сар суусан байна. Мүүн 1973 оноос хойш АНУ-д байнга оршин суугч гэсэн хуулийн статустай болов.

Мүүний сургаалын бантанд: Христийн сургаал, Дорно дахины ид шидийн сургаал, коммунизмын эсрэг суртал ухуулга зэрэг өчнөөн олон юм байдаг байна (BDM's 7/97 cult report on the Unification Church.)

Мүүн олон дахин татварын асуудал, санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт орооцолдож хэд хэдэн удаа холбооны шүүхээр орж шоронд орж байжээ. Нэгэн удаа түүнийг шоронгоос суллагдахад нь түүнийг хүндэтгэж тухайн үед $100,000-ын үнээр ихээхэн том хэмжээний зоог барьсан байна. Тус зоогт Мүүн өөрөө голлон үг хэлсэн бөгөөд түүний урилгаар тэнд Шашны эрх чөлөөний нийгэмлэгээс, АНУ-д байрлах Сүмүүдийн үндэсний зөвлөл, Пресбэйтеран цуглааны холбоо, Үндэсний Эвангелийн эвсэл, Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм (Мормоны сүм), Католикийн иргэний хамгаалал нийгэмлэг болон Америкийн Христэч сургуулиудын холбооноос төлөөлөгчид оролцсон байна. Мүүн өөрийн хууль бус үйл ажиллагаагаа шашны хавчлага, иргэний бишрэн шүтэх эрх чөлөөг зөрчлөө хэмээн булзайруулж бусдын нэрэнд өөрийн явдлаа далдалсан байна (Media Spotlight, January-March 1986).

Мүүний цуглааны нэг гол үйл ажиллагаа бол олон хүнийг зэрэг хуримлуулах. Голдуу тэд өөрсдийн цуглааны гишүүдийн цуглуулсан хүмүүсийн зураг ба мэдээллийг ашиглан Мүүнд хэнийг хэнтэй гэрлүүлэх "тэнгэрлэг сонголт" өгдөг байна. Мүүн тэдгээр зургуудыг хоёр сар хиртэй судалж, хооронд нь зохицуулж нийлүүлдэг аж. Үүний нэгээхэн гэрч нь 1992 оны 8-р сарын 25-нд Сөүлд болсон 30,000 хүний хурим юм. Тэрхүү хуримын ёслолд хүн төрөлхтөний жинхэнэ эцэг эх гэж өөрсдийгөө өргөмжилсөн Мүүн болон түүний эхнэр оролцжээ.

Удаах маас хуримд, 1995 онд дэлхийн 100 улсад зэрэг зохион байгуулагдсан хурим орно. Тус хуримын ажиллагааг хиймэл дагуул ашиглан 720,000 хүн гэрлэсэн ба тэдний хоёрны гурав нь шинээр гэрлэж байгаа бус харин гэрлэлтээ дахин сэргээн бие биеэдээ ам тангаргаа өргөсөн хосууд гэнэ. Тэрхүү том хурим нийт 545 хотод болсон ба АНУ-аас гэхэд л 10,000 хүн оролцжээ. Тэднийг гэрлүүлэхэд Мүүн болон түүний эхнэр 15 сар уйгагүй ажиллаж хэнийг хэнтэй гэрлүүлэхээ шийдсэн юм байх. Ерөнхийдөө зургуудыг нас, хүйс ба аль улсаас гэдгээр нь ялгадаг аж. Японы хосууд энэ арга хэмжээнд оролцох гэж 29,000 ам доллар төлсөн бол Америкчууд 2,000 доллар төлсөн аж. Хосуудаас хураасан хураамжаа хиймэл дагуул ашигласны хураамжид зарцуулсан гэх ба Африкийн 200,000 хосыг гэрлүүлэхэд ашигласан гэж албаны эх сурвалж мэдэгдсэн байна. Өмнөд Солонгост буй Протестанд чиглэлийн чуулгануудын хэлснээр, тэд иймэрхүү арга хэмжээгээр жилд 1,3 тэрбум ам. доллар цуглуулдаг аж (Source: 9/25/95, Christian News, p. 14.)

Монголд ч бас ийм хурим хийж байсныг та бүхэн санаж байгаа байх. Ерөнхийлөгч Багабандийн үед шиг санаж байна. Гэрлэсэн хосуудад, эсвэл гэрлэлтээ дахин сэргээж байгаа хосуудад гэр бүлийн гэрчилгээ өглөө гэж миний нэг таних хүн харуулж байсныг бодоход одоо яс хавталзах шиг болж байна. Тэр бүх сайхан үг хэлний цаана чухам юу болж байсныг бидний гэнэн монголчууд хэрхэн мэдэх билээ.

Мүүн энэ мэт үйл ажиллагаандаа ялангуяа сэтгэлийн хувьд тогтворгүй, цаг үедээ сэтгэл хангалуун бус яваа залуусыг их ашигладаг аж. Шашны бус боловч шашны агуулгатай янз бүрийн байгууллагуудаар дамжуулан тийм залуусыг өөрийн үзэл санаандаа уусгадаг байна. Тэрээр үр хөндөлт, порно донтолт, гэмт хэрэг, биеэ үнэлэх болон баруунд болж буй олон муу муухай зүйлийг дурьдан илүү сайхан "Шинэ Үе"-ийг бий болгохын төлөө залуусыг уриалан дуудаж өөрийн үнэн нүүр төрхийг далдалдаг ажээ. Угтаа түүний далд санаа болох "Мүүнд дуулгавартай явбал авралд хүрнэ" гэх далд санааг нь залуус эхэндээ хэрхэн тааварлах билээ.

Мүүн асар завгүй ажиллана. Шинээр ажилтан авах, номлол хийх, мөнгө босгох арга хэмжээнд Мүүн завгүй оролцоно. Түүний хувийн амьдрал гэхэд л Америк, Баруун Европ, Солонгос болон Японд бий. Нэгэн хачирхалтай зүйл гэвэл, Мүүний өршөөл дор гэрлэсэн хосууд хүүхэдтэй болвол хүүхдээ Мүүний халамжинд өсгөх ёстой гэнэ. Эцэг эхээс нь хол ийнхүү өсгөхдөө тэдний хүүхдэд, "чиний жинхэнэ эцэг эх бол Мүүн болон түүний эхнэр" хэмээн заадаг байна. Харин ганц бие Мүүний гишүүдийг тэд гэрлэлтэд ихэд яаруулдаг гэнэ. Заяаныхаа ханьтай учрахад тань Мүүн туслана гэж ухуулдаг монгол оюутнууд тэдний л хөл гар болж буйн нэгэн жишээ гэвэл энэ байна.

Thursday, June 23, 2011

за ингээд блог нээгээд сар гаруй болж байгаач нэг их зүйл хийж чадахгүй байсаар өдийг хүрэгчихлээ. гэхдээ миний бичсэн шүлэгнүүд бага ч гэсэн хүмүүст хүрж байгаад баяртай байна. нээрээ сэтгэгдэлээ үлдээж байгаа хүмүүсдээ баярлалаа. давхарбаярт ялангуяа

Thursday, June 16, 2011


Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг чинь эрүү цагаан хулгана яг мөн үү?

Монгол ардын магтаал дуунд хулгана жилийг “Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг чинь эрүү цагаан хулгана нэгэн жил ээ” хэмээн магтан дуулдаг. Харин хулгана яагаад тийн бөөлжөөд байдгийн учрыг та бодож үзэж байсан уу? Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг чинь эрүү цагаан хулгана яг мөн үү? 
Уг нь бол “эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг” нь мангуст хэмээх амьтан юм. Мангуст бол бие жижиг ч хөдөлгөөн шалмаг, хорт могойг дийлдгээрээ нэн алдаршсан амьтан. Бүр хаан кобраг хүртэл дийлдэг гэдэг. Буддын бэлгэдэлзүйд мангустыг могой, нажийг дийлдэг гэдгээр нь чухалчлан авч үзнэ. Наж, могой нь эрдэнэсийг хамгаалагч билээ. Мангустыг самгардиар накула, төвдөөр нэ’үлэ гэнэ. Жамбал, Очирваань бурханыг ихэвчлэн зүүн мутартаа мангуст барьсан, тэр нь эрдэнээр бөөлжиж байгаагаар зурсан байдаг. Энэ нь Төв Азийн ард түмэн эртнээс могойг дийлдэг мангустын арьсаар эрдэнэсийн уутаа оёж, амаар нь зоос, эрдэнэс, үнэт чулуугаа хийж, авдаг байсантай холбоотой юм. Дээрх бурхад гартаа эрдэнээр бөөлжиж буй мангуст барьдаг нь эд баялаг, сүр хүч, нүнжиг зэргийг бэлгэднэ.
Харин манайд мангуст байхгүй тул дээрх бурхадын зураг дээрх мангустыг харсан Монголчууд хулгана байна хэмээн боджээ. Тэгээд хулганыг "эрдэнийн зүйлээр бөөлждөг" хэмээн магтах болсон байна. Ер нь эртний Монгол орчуулгын зохиолд Энэтхэг, Төвд үлгэр домгийг Монголчуудад ойлгомжтой болгох үүднээс илүү ойр амьтнаар нь орлуулан орчуулсан байдаг. Тиймээс шакал хэмээх нэгэн зүйл цөөвөр чоно Монгол үлгэрт ямагт үнэг болсон байдаг бол мангуст харин хулгана болон монголчлогдсон байдаг. Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг мангустын “цол”, имижийг ийнхүү Монголд хулгана булаан авсан ажгуу.

Saturday, May 21, 2011

                                                                                      
                                       Монгол Хатдын нууц түүх.
            Түүхэнд Чингис Хааны байгуулсан Монголын Их Эзэнт Гүрнийг төвхнүүлэн авч явахын төлөө алдар нэрээ дуурсагсан, Чингис хааны эх, хатад, охид, тэдний ач зээ охид, садан төрөл, ураг барилдсан олон эр зоригтой хатад байдаг. Үүнд: Өэлүн Үжин, Бөртэ Үжин, Есүгэн Хатан, Есүй Хатан, Хулан Хатан, Алага Бэхи, Чэчэйхэн Бэхи, Алалтун Бэхи, Дөргөнө Их Хатан, Огул Хаймиш Их Хатан, Сорхогтани Бэхи, Хотол Цагаан, Самар Гүнж, Мандухай Сэцэн Хатан гэх мэт олон Монгол эмэгтэйчүүд байдаг.
             “Хатан” гэдэг нь Монгол хэлэнд хамгийн өндөр эрх мэдэлтэй эмэгтэйчүүдийг нэрлэдэг. Энэ нь язгууртан, сурвалжит, сүр жавхлант гэсэн утга санааг илэрхийлэх боловч үндсэн утга нь хүч чадал, хатуу чанга гэсэн утгатай мөн гоо сайхан, жавхаалаг байдал, уян хатан чанарыг илтгэдэг.
            Монголчуудын түүх хамгийн ихээр хэлмэгдсэн түүх бөгөөд  тэр дотроо Монгол хатдын тухай, Монголын Нууц Товчоонд өгүүлсэн, Чингис хаан охидынхоо амжилт ололт болон тэдэнд оноох шагналыг зарласан тухай өгүүлсэн байсан хэсгийг болхи гэгч нь урж, тасдан хаяж ул мөргүй болгожээ. “Охин урагтаа соёрхол өгье” гэсэн ганц богино өгүүлбэр үлджээ.
            Чингис хаан 4 хүү, 6 (7?) охинтой байсан. Охидын нэрс : 1. Хожин. 2. Алага. 3. Алалтун. 4. Цэцэйхэн. 5. Түмэлүн. 6. Толой.  Хөвгүүдийн нэрс : 1. Зүчи. 2.Цагаадай.  3. Өгэдэй.  4. Толуй.
            Чингис Хааны охид “Бэхи” гэмээх ханхүү, гүнж нарыг эрхэмлэн дууддаг хүндэтгэлийн цолтой байсан. Урьд нь “Бэхи” нэрийг ихэвчлэн хүчирхэг эрчүүдэд өгдөг байжээ.
            Чингис Хаан эзэнт гүрнээ өргөжүүлэхийн тулд шинээр эзэлсэн улсуудаа хэн нэгнээр удирдуулах хэрэгтэй байв. Чингис хаан хөвгүүдээ, архи уухдаа гаргуун, дайн тулаанд тааруу, мэдлэг чадвараар таарууг мэдээд,  хөвгүүдээсээ илүү охидоо удирдах чадвараараа давуу болохыг таньж, “эзэнт улсаа” хилээс чанагш засан тохинуулах илүү чухал үүргийг “Эмэгтэйчүүдэд” ноогдуулж, тэдэнд эзэнт гүрнийхээ нилээд чухал хэсгийг үлдээжээ. Чингис Хааны үйл хэргийн туршид хөвгүүдийнх нь гүйцэтгэсэн үүрэг нилээд хязгаарлагдмал, сул зогсонги байсан бол охидынх нь үүрэг тэдний нас нэмэгдэж, бие нь өсч, мэдлэг туршлага нь аривжих тусам улам нэмэгдэж байв. Чингис Хааны 3 охин ойр холбоотой аймгуудад нь бэр болж, энэ нь шинээр нэгдсэн Монгол Улсын доторх харилцааг холбоог бэхжүүлэхэд тус нэмэр болсон. Бусад 4 охин нь Монголоос гадагш хөрш зэргэлдээ улс оронд очиж, илүү хүнд бэрх үүрэг хүлээсэн юм.
            Бид Чингис Хааныг долоо ч юм уу, найм ч юм уу, чухам хэдэн охинтой байсныг нь хүртэл сайн мэдэхгүй үлджээ. Түүх тэдний араас хаалгаа хааж, олон зуун жилийн тоосонд ул мөр нь арилан балартсан байна. Монгол хатад дэндүү өвөрмөц, дэндүү өөр, ойлгоход ч, тайлбарлахад ч дэндүү хэцүү хүмүүс байжээ. Рашид ад –Дин бичсэнээр “Эдгээр охидын тухай домог, өгүүлэл олон бий” гэжээ. Гэвч тэдгээр домог өгүүллүүд үгүй болон алга болжээ.
             Чингэс хааны 4 охин нь эрх сүр бүхий Хатад болон өөрт ноогдсон газар нутгаа захирч цэргийн том бүлэлэлийг удирдаж явжээ. Нэг охин нь өндөр боловсрол эзэмшиж, өөр хэд нь ч бас эрдэмтэн мэргэд, сургууль соёл, шашны болон боловсролын чиглэлийн бүтээл хэвлэхийг дэмждэг байв.
            Чингис Хааны охид: Алага Бэхи Онгуудыг, Алалтун Уйгурыг, Цэцэйхэн Ойрадыг, Толай Харлагыг захиран эзэмшиж байсан. Чингэс Хааны бүсгүй өв залгамжлаг нар үе дамжин, бие даан, улс орноо удирдаж, зарим үед ах нар болон эрэгтэй үеэлүүдийнхээ засаглалын эсрэг тэмцэх ч хэрэг гардаг байв. Түүхэнд урьд ч, хожим хойно ч, хэзээ ч эмэгтэйчүүд тийм олон хүнийг гартаа оруулан захирч, тийм том газар нутгийг эзлэн сууж байгаагүй билээ.
            Монголчууд эмэгтэй хүнийг хэрхэн өргөмжилж чаддаг, эмэгтэйчүүдэд Чингис Хаан хэрхэн гүн хүндэтгэлтэй ханддаг байсныг олон зүйлээс харж болно. Чингис Хаан эмэгтэйчүүдийг худалдах, наймалцахыг хуулиар хориглосон нь гэрлэлтэй холбоотой овгийн заншлыг халах анхны чухал алхам болсон ба аажмаар хэд хэдэн ийм өөрчлөлт хийснээр өөрийн охидын, цаашлаад мандан бадарч буй улс гүрнийхээ хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг өөрчилсөн юм.
            Орд өргөөндөө тэдгээр язгууртан эмэгтэйчүүд өд, эсгийгээр хийсэн хийц нарийн толгойн өмсгөл гоёл өмсдөг байв. Энэ нь хоёр фүүт хэртэй өндөр бөгөөд тэднийг эргэн тойрны хүмүүсээс сүрлэг өндөр болгон, ялангуяа “морь унах үед нь гайхалтай ихэмсэг төрхийг нэмдэг байж”. Тэд энхийн цагт үр хүүхдээ өсгөж, шаардлага гарвал дайны дуулга өмсөн, нум сум агсан, гэр бүл улс үндэстнээ хамгаалахаар мордоно. Эр нөхөр болон хөвгүүд нь аян дайнд мордож, харин эхнэр болон охид нь ард үлдсэн өрх гэрээ төдийгүй улс орноо авч явж чаддаг тийм нийтлэг тогтолцоо байжээ.
            Хааны удмын Монгол бүсгүйчүүд морь уралдаж, дайнд цэрэг удирдан, шүүхэд хэрэг шүүж, өргөн уудам газар нутгийг захирч, заримдаа олны өмнө эрчүүдтэй барилдан хүчээ үзэж явжээ. Тэд хөрш зэргэлдээх нийгмийн соёлжсон эмэгтэйчүүдийн гивлүүртэй явах, хөлөө боох, тусгаарлагдаж нуугдах зэрэг ёс заншлыг бардмаар няцаадаг байв. Ихэнх нь өөрт нь оноосон эртэй гэрлэх ба зарим нь өөрсдөө нөхрөө сонгож эсвэл бүр хүнтэй суухаас ч татгалздаг байлаа. Тэд тухайн нийгмийн хууль тогтоомжийг боломжийн гэж үзвэл баримтална, шаардлага гарвал шинэ хууль тогтоомж ч гаргана.
            Чингис хааны охид байгаагүй бол Монголын Эзэнт Гүрэн оршин тогтнож чадахгүй байх байжээ. Чингэс Хаан амьдрал тэмцлийнхээ эхэн үеэс л түүний байгуулж байгаа шиг ийм том гүрнийг нэг удирдагч дангаараа удирдаж чадахгүй гэдгийг ойлгон мэдэрч байлаа. Урт удаан оршин тогтнохын тулд харилцан бие биеэ нөхөх үүрэг гүйцэтгэдэг удирдлагын өөр өөр төвүүдтэй байх шаардлагатай байв. Тэрбээр хөвгүүддээ байлдан эзэлсэн их гүрнийг нь хамгаалан авч үлдэнэ гэж найдаж чадалгүй охиддоо илүү итгэж тэдэнд улам илүү хандах болсон бөгөөд охид нь Торгоны Зам дагуу Хойд Хятадаас Дундад Азийн нутгаар тархан байрлах хаант улсуудыг захиран сууж байв.
            Чингис Хааны охидын нэр ус үе дамжин бидэнд ирэхдээ Хятад, Перс, Армен, Орос, Турк, Итали гээд тэдний түүхийг бичсэн янз бүрийн орны хүмүүс яаж дуудаж байснаас шалтгаалан нэр, цол аль нь болох нь мэдэгдэхгүй холилдон, толгой эргүүлэн олон дуудлагатай болсон байдаг. Эх сурвалж бүрт охидын тоо ялгаатай байна. Нууц товчоонд Чингис Хаан Бөртэ хоёр түүхэн их эргэлтийн он болох 1206 онд найман хүргэнтэй байсан гэж, цааш нь хүргэн тус бүр мянган цэргийн захирагч байсан гэж тодорхойлсон байдаг.
            Монголын түүх бичигчид ба эрдэмтэд хэдэн үе дамжуулан тэмдэглэл бичих зуураа Чингис Хааны охидын нэрсийг нэг нэгээр нь гээсээр иржээ. Ийнхүү XVII зууны үед Буддист түүхчдийн үе гэхэд охидын тоо нэг болтлоо цөөрч, сүүлдээ тэр охины нэр нь дараа дараагийн үнэнийг гуйвуулсан түүхийн тэмдэглэлд огт дурдагдахаа больсон юм.
            Чингис Хааныг нас бараад удаа ч үгүй байхад түүний охидрүү хаяа хавирганаас нь дайрч давшилж эхэлсэн ба эхний цохилт бэрүүд дээр буув. Нөлөө бүхий эмэгтэйчүүд бие биеэнийхээ эсрэг эхлүүлсэн дайн нь сүүлдээ зөвхөн эрх мэдэл бүхий эмэгтэйчүүдийн эсрэг дайн болж, байдал улам доройтсон юм. Дараагийн үед ньтэдний үеэлүүд буюу Чингис Хааны ач нар Их Хааны үлдээсэн тэнцвэртэй эрх мэдлийн тогтолцоо уруу, түүнчлэн түүний охидын удам уруу дайрах дайралтаа улам эрчимжүүлсэн байна.
            Монголын Эзэнт гүрний эриний ихэнх үеүдэд буюу 1206-1368 он хүртэл Чингис Хааны Боржгон овгийн язгууртан эмэгтэйчүүд өөрсдийн эрэгтэй хамаатнуудын явуулж буй төвлөрсөн засаглалын эсрэг тасралтгүй эсэргүүцэл үзүүлсээр иржээ.
            Эмэгтэйчүүд газар нутгаа хамгаалан харийн дайсантай тулалдаж, бүр зарим нь дайнд амь үрэгдсэн ч тэдний охид, ач зээ охид нь Чингис Хааны өвлүүлж үлдээсэн эрх мэдлээ хамгаалан тэмцлээ үргэлжлүүлсээр байлаа. Хаан язгуурт эмэгтэйчүүдийн зүй ёсны байр суурийг үл хайхарч, улмаар бараг үгүй хийснээр Хаант улс доройтож, улмаар задарч мөхөв. 1368 он гэхэд Монголчууд газар нутгаа алдаж, тал нутагтаа зугтан ирж, дахин өөр хоорондоо тэмцэлдэж байжээ.
            Хэрүүл марган, үзэн ядалт, нэг нь нөгөөгөө уулгалан дайрах явдал үргэлжилсээр дахин нэг зуун өнгөрч , 1470 онд санаандгүй шинэ Хатан гарч ирсэн юм. Тэр бол Чингисийн эзэнт гүрэн, тэдний охидоос хойш 300 жилийн дараа, Монгол Хөх Төрийн гал голомт унтран бөхөж байх эгзэгтэй мөчид садарсан үсээ шууж, саадаг нум үүрч босон тэмцсэн Мандухай Сэцэн хатан байв. Тэр хүний хөлд гишгэгдэн дарлагдсан Монголын тугийг дахин мандуулсан юм. Тэр Монголчуудын мартагдсан ухамсрыг сэргээж, Монгол үндэстнийг буцаан эмхэлж, шинэ төр байгуулав. Гэвч өмнөх Монгол хатдын адил түүний байгуулсан гавьяаг нь хэн ч үл хэрэгсэн, түүнийг мартаж орхижээ.
            Монголын олон хатдын үнэн түүх өдий болтол нууц байсан  хэвээр байна.
                                                                                

тэнэг тоглоом

жирийн л нэг өглөө цонхоор нарны гэрэл туссаар унтах нойрноос минь сэрээлээ. гадаа сайхан дулаахан байсан болхоор эрч хүчээр дүүрэн гэрээсээ гарлаа. гудамжаар алхах үед хүмүүсийн царай гэрэлтээд инээмсэглэл тодруулан хаа нэг тийшээ яаран алхацгаана.утас дуугаран далд бодлоос цочоон сэрээж утасаа авлаа. үл танигдах эргэлзээтэй хоолой уучлаарай чогчиго(миний блог хоч) мөнүү хэмээн хэмээн гунигтайхан асуулаа. би бага зэрэг гайхан тийм байна хэн бэ гэхэд танай найз болжморын (мөн л хоч болно) дүү байна ах хотруу ирж явах замдаа осолд ороод нас барчихлаа гэж хэлээд утасаа тасалчихлаа. би цочиролд орж хэсэг зогсоод арай ч үгүй байхаа хэмээн өөрийгөө тайвшруулж өөр нэг найзруугаа ярьж лавалтал би саяхан энэ мэдээг сонслоо гээд хоолой зангируулан ярьхын сонсоод өөрийн эрхгүй уйлж гарлаа. тэгээд бидний хэдэн найзууд цуглан гэрлүүн очтол гэрийх нь юу ч болоогүй байж байхын хараад бид их л гайхацгааж буцаад эргэлзэж эхлэв. тэгээд дахин нөгөө  дугаарлуу утасдахад өөө нөгөө болжмор утсаа аваад учир зүггүй инээж гарлаа ингээд хууртаснаа мэдсэн бидний хэдэн нөхөд уурлахч биш инээх ч биш хэсэг зогсож байснаа энэ муу болжморыг дээ гэхээс өөр үг олдсонгүй гэр гэрийн зүг харьж билээ. энэ явдлын дараа нээрээ үхэл гэх зүйлийн талаар мартаж болохгүй юм байна гэдэгийг баг ч гэсэн ойлгож ухаарсан. тэртээ олон  жилийн өмнө "Говын догшин хутагт Данзанравжаа"
Үүл нь гараад бороо орохын цагт
үүдэн хоймрын ялгаа юун
Үйл нь ирээд үхэхийн цагт
хөгшин залуугын ялгаа юун   хэмээн (Тунгалаг хөх огторгуй шүлэгтээ) шүлэглэж байжээ. ийм л учраас цаг , өдөр, он жилүүд бүгдийг харамсаж өнгөрүүлэхгүйн төлөө хичээн амьдарцгаая.....

шүлгүүд

тачаал гэдэг нэг л хүсэлдээ
янаглал гэх үгийг нэмээд
эрээ цээргүй би түүнийг
эдлэн байж амталмаар.

шүлгүүд

хэлбэрийн төдий амьдралд төөрөгсөд
хэнийг ч үгүйсгэн бүхнээс далдарна
хэзээ ч юм бүү мэд
хамагаа гарган бархиран ориловч
хэнэгчгүй тэд дэрэгдүүр зөрнө
ингээд би ганцаардалтай үлдэж
1-л өдөр ял мэт мянган жилээр үрэгжилнэ
гэсэн ч би магадгүй
үхэл ирэх тэр өдөр
нүүр бардам түүнтэй учирна.

шүлгүүд

хэрвээ гэдэг үгийн далд тэр утга
хэзээ гэдэг  үгтэй адил мэт санагдавч
элдвийг зорих хүмүүс
мангуурч хэмээн дүгнэх биз
бусдын нүдэнд үзүүрлэгдэхвий гэхдээ
бүхныг дуурайх толь мэт
хуулбарлан байж хорвоогын тоосыг хөдөлгөхдөө
буян нүгэл 2-г эндүүрч бас царайчилж
бусдын дунд хутгалдан бэдэрнэ.

Saturday, May 14, 2011

шүлэгүүд-5

зүүдэээ манан өглөө сэрхэд
өнчин зүрх хавиргаар хатгуулна
талх масло идэн суухад
бухимдсан сэтгэл амтыг нь дарна
гэрээсээ гаран алхах үед
өнгөрсөн дурсамж толгой өвтөгнө
ажил дээр очоод цаасанд дарагдан суухад
хайр ирнэ гэсэн гэсэн хоосон горьдилго намайг цэнэглэнэ.

шүлэгүүд-4

хүсэл шунлийн завсар
тачаадан шанлаж байвч
аз жаргалыг оллоо хэмээн
уйлан хайлан гиншэнэ
өнөөдөр би хэмээн
цээж дэлдэн бархиравч
магад маргааш нь харин
бусад хэмээн буруутган зугтана
үүрдийн гэх хайраа оллоо гэж
шүлэглэн дуулан цангинуулавч
өөр нэг өдөр л
санаандгүй шохоорхол мэтээр
хууч хөөрөн инээлдэнэ
гомдол гуниг хэмээхээс
айн бэргэн зугтах авч
гарах гарцгүй болсон гэдэгээ
удахгүй тэд оройтож мэднэ
алдаа оноо 2-г нь
амьдрал дэнслэн хэмжихдээ
дусал дусал нулимсаар нь
тунгаан байж хэмжинэ.

шүлэгүүд-3

азанд найдсан сохор амьдралд
бүхнийг бэлгэнд авах гэсэн хоосон найдвар
болох болохгүйг үл гүйцэх
сиймхий ухаант өрөөсгөл хүмүүс
тулагны галыг манаж биш
тойрон бүжиж харанхуйд уусна.

шүлэгүүд-2

том хүн энэ 2 үг
толгой эргэм нийгмийг тодорхойлж
томдсон мөрдөстэй тэднийг
тодруулж нэг өргөмжлөөд
тоомжоргүй харин бидэнд
тамтаггүй хийрхэл мэт санагдана.

шүлэгүүд

хээнцэр охидын гунхсан алхаа
баарны гэрэлд чамин харагдана
буудлын оронд хэвтэх үедээ л
жаргал хэмээн андууран цэнгэнэ
цэцэг шиг  охидын айлгүйхэн инээд
сархадад мансуурсан эрсийн нүдэнд
нэгэн шөнийн зугаа л харагдана 
наран мандах тэр л агшинд
мөрөө хөөцгөөж шөнийг хүлээнэ.

Monday, May 9, 2011

Ноён Чогчиго ирлээ...

Ноён найзууд хамтдаа гараа өргөөд, хэлээ гаргаад эрүүл нь эрүүлээрээ, согтуу нь согтуугаараа...Ямар ч байсан өлссөн үедээ хуушуур цохицгоогоод хэ хэ уа уа. Цочиж яв- Чогчиготой хэрүүл хийвэл хэлийг чинь тасдана, нүдийг чинь сохолно, цусыг чинь сорно...Өнөөдрөөс эхлээд нар бөхөлзөж мандана, сар салганаж дүүжийнэ...Аймар мундаг, айхтар хэцүү Чогчиго блог нээлээ...Эсэргүүцвэл үгээрээ элэгдэнэ, хөлөөрөө өшиглөнө. Хөлдөөнө, хөшөөнө. Хөшөөтийг хөшөөнө, тахиатыг таргалуулахгүй. Ноён Чогчиго болбоос нохой хорь гэж уйлагнахгүй...номхорч тэнэгтэхгүй. Жийг жижгэрүүлнэ, жирэмсэн дарга нарыг эмээлгэнэ. Хүн биш Чогчиго, чонын удам жигүүртний хаан...

Хэрээгээр хэнгэрэг дэлдүүлнэ, элээгээр утас ээрүүлнэ. 
Чөтгөрийг шидэмсээр боож ална. Чөмгөөр нь шүдээ чигжилнэ. 
Чогчиго болбоос хаан, хараалч нэгэнд бөө.
Ландармад лам. Лааны тосон баримлуудад гал.
Зэрлэг бичнэ, зэвүүн хэлнэ.
Миний найз, мэдрэл сайтай ха ха ха хаа......